Санал хураалт эхэллээ. Хуулийн төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар АББХ-д шилжүүллээ. Иймээс хууль эцэслэн батлагдсан гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ.
Тэрбээр “Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих зорилготой ажлын хэсэг байгуулж ажиллана. Хэрвээ хүний эрхийн зөрчил, үзэл бодлоо илэрхийлэх зөрчил гарах юм энэ хуулийг тухайн заалтыг өөрчлөх саналыг намуудын хамтарсан ажлын хэсэг хянан үзээд гуравдугаар сарын 15-ны өдөр хаврын чуулганаар хэлэлцэх чиглэл өгч байна” гэв.