Өнгөрсөн бямба гарагт Шведийн Стокхольм хот дахь Туркийн элчин сайдын яамны гадна болсон жагсаалын үеэр коран судар шатаасан үйл явдал болсон. Жагсагчдын энэ үйлдэл Турк Шведийн харилцаанд сэв суулгалаа. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган исламын шашны коран судрыг шатаасан явдлыг хурцаар шүүмжилж Шведийг НАТО-д элсэхэд нь Турк улс дэмжлэг үзүүлэхгүй гэдгийг мэдэгдсэн байна.
Түүнчлэн ирэх баасан гарагт товлогдсон Шведийн Батлан хамгаалахын сайдын Турк улсад хийх айлчлалыг цуцалснаа Эрдоган мэдэгдлээ. Энэ айлчлалаар хоёр улсын Батлан хамгаалахын сайд нар НАТО-д Шведийг элсүүлэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байжээ.
Швед улс НАТО-д элсэх өргөдөлдөө Туркийн дэмжлэгийг авахыг хичээж байсан юм. Коран судрыг шатаасан Данийн хэт барууны үзэлт “Stram Kurs” нам Туркийн элчин сайдын яамны гадна жагсаал хийх зөвшөөрлийг Шведийн эрх баригчдаас авсан байжээ.
Турк улс Шведийг НАТО-д элсэхийг дэмжихгүй
Хэдийгээр Швед улс иргэдийн үзэл бодол, үгээ чөлөөтэй илэрхийлэх эрхийг хангадаг ч коран судрыг шатаасан жагсагчдын үйлдлийг хурцаар шүүмжилж байгаагаа мэдэгдсэн байна.