Японы цагдаа нар ахлах болон их, дээд сургуулиуд руу аюул заналхийлсэн зурвас илгээж үйл ажиллагаанд нь саад учруулсан этгээдийг эрэн сурвалжилж байна. Энэ даваа гарагаас эхлэн багш, оюутан сурагчдын амь насанд аюул заналхийлсэн гар хийцийн тэсрэх бөмбөгийг дэлбэлнэ гэсэн сүрдүүлэг Токиод бүртгэлтэй нэгэн дугаараас олон газар руу илгээжээ.
Осака, Сайтама, Ибараки, Нийгата, Яманаши, Токиогийн олон зуун сургууль энэ сүрдүүлэгт өртсөн байна. Аюулгүй байдлыг хангах үүднээс ихэнх сургуулиуд хичээлээ зогсоосон ч, пүрэв гарагаас үйл ажиллагаагаа сэргээжээ.
Гэмт этгээд нь Японд түгээмэл хэрэглэгдсээр байгаа хуучны факсийн машин ашиглан сүрдүүлэг илгээсэн байна. Ингэхдээ өгсөн дансанд нь 300 мянгаас гурван сая хүртэлх хэмжээний иен хийхийг сургуулиудаас шаарджээ. Цагдаа нар сургуулиудын барилгад явуулсан ажиллагааныхаа үеэр ямар нэгэн тэсрэх бөмбөг илрүүлээгүй байна.Гэмт хэргийн гаралт багатай Япон улсад тэсрэх бөмбөгтэй холбоотой сүрдүүлэг ховорт тооцогддог аж