Олон улсын жүдо бөхийн холбооны 2023 оны хамгийн эхний тэмцээн Португалийн Гранпри нэгдүгээр сарын 27-29-нд Алмада хотод боллоо. Тус тэмцээнд манай улсаас 19 тамирчин оролцсоноос эрэгтэй 8, эмэгтэй 9 жүдоч дэлхийн шилдгүүдтэй өрсөлдсөн. Тухайлбал эрэгтэйчүүдийн +100 кг жинд О.Цэцэнцэнгэл хүрэл медаль хүртлээ. Өнгөрсөн оны Загребын Гран При тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн тэрээр энэ ангиллын тэмцээнээс анх удаа хүрэл медаль хүртээд буй талаар Биеийн тамир спортын улсын хорооноос мэдээллээ.
facebook sharing button Sharetwitter sharing button Tweetlinkedin sharing button Sharemessenger sharing button Share