Нийгэм
Г. Болормаа
Сэтгүүлч
Д.Сумъяабазар: Илүү дутуу юм яриад байгаа хүмүүс өөрсдөө сонгон шалгаруулалтад нь ороод, мэргэжлийн гэдэг гайхалтай чанараа харуулаасай
2022-11-28 16:06

Нийслэл Улаанбаатар хотын 2023 оны төсвийн төслийг өнөөдөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж байна.

Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр хэд хэдэн асуулт тавьсны нэг нь Туул, Сэлбэ голын төслийн нэгжтэй холбоотой байв.

Тэрбээр "Туул, Сэлбэ гэх мэт голуудын дагуу иргэд зугаалж явж болдог, илүү таатай, байгалиар нь сэргээн засварласан ажлууд хийх гээд байгаа. Сэлбэ 30-аад төрөл зүйлийн ургамалтай, 20 гаруй зүйлийн усны шувуу ирдэг гол байгаа. Энэ дээр ₮3 тэрбумыг төсөвлөсөн гэж байгаа. Хоёрт эх үүсвэр нь юу байх вэ, 60 орчим сая долларыг гаднын зээлээр гэж сонсогдоод байна үнэн үү?" хэмээн асуусан юм.

Түүний асуултад Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар "Туул, Сэлбэ голтой холбоотой асуудал газар авч байна. Ажлаа хийх улсуудаар ажлыг хийлгээгүйдээ биш, мэргэжлийн улсууд орж ажлыг нь хийнэ. Илүү дутуу юм яриад байгаа хүмүүс өөрсдөө төсөлдөө ороод, хүсэлтээ өгөөд, сонгон шалгаруулалтад нь ороод, мэргэжлийн гэдэг гайхалтай байгаа монгол хүнийхээ чанарыг харуулаасай гэж бодож байна. Сошиалаар яриад, хүний нэр хүндэд халддаг, гутаадаг байдал хэрээс хэтэрч байгаа" гэлээ.

Мөн "Туул, Сэлбэтэй холбоотой Хятадын зээлийн эх үүсвэр байгаа. Тэрбум доллар аваад идчихсэн юм шиг яриад байгаа. Тийм зүйл байхгүй. 8.2 км хэсэг дээр 60 сая долларын эх үүсвэр байгаа. 2016 оны Засгийн газар хоорондын хэлэлцээрээр орсон байх ёстой. Нүхэн гарц дөрвөн байршилд явж байгаа. Тэр нь 40 сая долларын эх үүсвэр бөгөөд Сангийн яам сонгон шалгаруулалтаа зарлаад, ААН-үүд нь тодроод одоо айлчлалын үеэр гарын үсэг зураад хэлэлцээрийн дагуу ажил явна. Туул, Сэлбэ ч бас яваа. Гол үндсэн сэдэвт ороод эх үүсвэр нь шийдэгдэнэ. Байгалийн үндсэн чанараа алдахгүйгээр Сэлбэ голын урсцыг дунд голтой нийлэх хүртэл 37 км явах юм. Үлдсэн дээр нь Солонгос болон Италийн талтай ярьж байгаа. Олон улсын санхүүгийн байгууллагатай бас ярьж байгаа.

Хүн амын ая тухтай байдлыг хангахаар ярьж байгаа орчин үеийн төсөл бол Сэлбэ голын төсөл. Гол дагасан эдийн засгийн хөгжлийг авчирна гэж харж байгаа. ААН-ийн орлогыг нэмэгдүүлэх, явган зам дугуйн замтай холбогдох, бусад замын уулзваруудаа холбох холболтуудыг системтэйгээр хийж байгаа" гэлээ.

П.Наранбаатар төлөөлөгчийн асуултад Нийслэлийн Төрийн сангийн хэлтсийн дарга Н.Наранбаатар нэмж хариулав.

Тэрбээр "Туул, Сэлбэ голын төслийн нэгжийн урсгал зардал 3.1 тэрбум төгрөгийг тусгасан. Засгийн газраас зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх энэ төсөл дээр урсгал зардал буюу гарч байгаа зардлыг нийслэлийн төсөвт өөрсдөд нь хариуцуулах чиглэлийг Засгийн газрын тогтоолоор өгсөн. Үүний дагуу бид 3.1 тэрбум төгрөгөөр цалин хөлс, бусад урсгал зардлыг хянасан" гэлээ. 

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл (0)
1 хасах 4 =
Их уншсан
  • Нийгэм
    Шинэ загварын иргэний үнэмлэх дээр регистрийн дугаар болон гэрийн хаяг бичигдэхгүй болж байна
  • Нийгэм
    "Хасах дүнгээр иргэн Г.Ган-Очирын дансны зарлагыг хязгаарласан"
  • Нийгэм
    Б.Удвал: Лэнд ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа хугацаанаасаа өмнө 100%-ийн биелэлттэй хаагдсан нь хөрөнгө оруулагчид ЛэндМН-д итгэдгийг харууллаа
  • Спорт
    ДАШТ-ий алтан шаахайн эзэн Францын залуу од Мбаппе гэж хэн бэ
  • Эдийн засаг
    “МОНГОЛ УЛСАД УХААЛАГ ХИЛИЙН БООМТЫГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ” ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 
  • Эдийн засаг
    П.Сайнзориг: “ЭТТ” ХК руу 48 тэрбум төгрөгийг шилжүүлсэн
  • Нийгэм
    Ирэх 2023 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэнэ
  • Соёл урлаг
    В.Баттулга, Б.Дуулим нар цөөхөн хүн ирлээ гэж үзэгчдээ үл хүндэтгэн тоглолтоо цуцалжээ
  • Улс төр
    Сү.Батболд: Би төрөөс төрсөн тэрбумтан биш, 1991 оноос хойш бизнес хийж байна
  • Бизнес
    300,000₮-өөр цоо шинэ автомашин авах боломжтой юу?