Нийгэм
Г. Болормаа
Сэтгүүлч
ХДХВ/ДОХ-ын 17 шинэ тохиолдол бүртгэгджээ
2022-11-28 16:41

Бэлгийн замаар дамжих халдвар ХДХВ/ДОХ-ын асуудлаар үндэсний VIII чуулган өнөөдөр болж байна. Тус чуулганаар БЗДХ, ХДХВ/ДОХ-ын тусламж үйлчилгээ, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны өнгөрсөн хугацааны ололт амжилт, тулгамдаж буй асуудлыг талууд хэлэлцсэн юм.

Мөн үеэр ХДХВ/ДОХ-ын талаар ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайхан мэдээлэл өглөө. Тэрээр "Монгол Улсад 1992 онд ХДХВ/ДОХ-ын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш 30 жилийн хугацаанд ДОХ-ын нийт 344 тохиолдол бүртгэгдсэн байдаг. Үүнээс 286 иргэн идэвхтэй эрүүл мэндийн хяналтад байгаа бол 58 хүн нас баржээ. Харин энэ жил манай улсад ХДХВ/ДОХ-ын 17 тохиолдол нэмж бүртгэгдсэн. ХДХВ-ийн нийт хүн амын дунд бага тархалт багатай байгаа ч эрсдэлт бүлгийнхний дунд өндөр, голомтолсон тархалттай байна. Тиймээс хөдөлгөөнт хүн ам буюу тээврийн жолоочид болон хорих ангид ял эдэлж буй хүмүүс зэрэгт чиглэсэн үйл ажиллагааг илүү идэвхжүүлэх хэрэгтэй байна" гэв.

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл (0)
9 хасах 3 =
Их уншсан
  • Нийгэм
    Шинэ загварын иргэний үнэмлэх дээр регистрийн дугаар болон гэрийн хаяг бичигдэхгүй болж байна
  • Нийгэм
    "Хасах дүнгээр иргэн Г.Ган-Очирын дансны зарлагыг хязгаарласан"
  • Нийгэм
    Б.Удвал: Лэнд ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа хугацаанаасаа өмнө 100%-ийн биелэлттэй хаагдсан нь хөрөнгө оруулагчид ЛэндМН-д итгэдгийг харууллаа
  • Спорт
    ДАШТ-ий алтан шаахайн эзэн Францын залуу од Мбаппе гэж хэн бэ
  • Эдийн засаг
    “МОНГОЛ УЛСАД УХААЛАГ ХИЛИЙН БООМТЫГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ” ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 
  • Эдийн засаг
    П.Сайнзориг: “ЭТТ” ХК руу 48 тэрбум төгрөгийг шилжүүлсэн
  • Нийгэм
    Ирэх 2023 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэнэ
  • Соёл урлаг
    В.Баттулга, Б.Дуулим нар цөөхөн хүн ирлээ гэж үзэгчдээ үл хүндэтгэн тоглолтоо цуцалжээ
  • Улс төр
    Сү.Батболд: Би төрөөс төрсөн тэрбумтан биш, 1991 оноос хойш бизнес хийж байна
  • Бизнес
    300,000₮-өөр цоо шинэ автомашин авах боломжтой юу?