Нийгэм
Г. Болормаа
Сэтгүүлч
Д.Мөнх-Эрдэнийн туслах С.Эрдэнийн гар утсыг хулгайлжээ
2022-11-28 16:54

Д.Мөнх-Эрдэнэ хэсэг бүлэг хүмүүсийн хамт АН-ын дарга С.Эрдэнийн өрөөнд дайрч орон үймээн дэгдээсэн хэрэг өчигдөр болсон. Тэдний эл үйлдэл зориуд зохион байгуулалттай үймээн самуун дэгдээж, С.Эрдэнийн гар утсыг нь хулгайлах зорилготой байсан бололтой.

Тухайн үймээний үеэр АН-ын дарга С.Эрдэнийн гар утас алга болсон бөгөөд цагдаад дуудлага өгч хэргийн газарт үзлэг хийх явцад Д.Мөнх-Эрдэнийн туслах Н-ийн гар утас хулгайлах үйл явц тухайн лайвд бичигдэн үлдсэн байсныг мөрдөгчид шуурхай олж тогтоожээ.

Улмаар хойшлуулшгүй эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, 22-ын товчооны цаана Тахилтын орчим цагаан өнгийн суудлын автомашинтай зугтаж явахад нь үйлдэл дээр нь баривчилж, газар дээр нь үзлэг явуулж АН-ын дарга С.Эрдэнийн гар утсыг эд мөрийн баримтаар хураан авчээ. Д.Мөнх-Эрдэнийн туслахын хулгайлсан утсыг Find my iPhone функц ашиглан байршлийг нь тогтоосон байна.

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл (0)
4 хасах 4 =
Их уншсан
  • Нийгэм
    Шинэ загварын иргэний үнэмлэх дээр регистрийн дугаар болон гэрийн хаяг бичигдэхгүй болж байна
  • Нийгэм
    "Хасах дүнгээр иргэн Г.Ган-Очирын дансны зарлагыг хязгаарласан"
  • Нийгэм
    Б.Удвал: Лэнд ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа хугацаанаасаа өмнө 100%-ийн биелэлттэй хаагдсан нь хөрөнгө оруулагчид ЛэндМН-д итгэдгийг харууллаа
  • Спорт
    ДАШТ-ий алтан шаахайн эзэн Францын залуу од Мбаппе гэж хэн бэ
  • Эдийн засаг
    “МОНГОЛ УЛСАД УХААЛАГ ХИЛИЙН БООМТЫГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ” ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 
  • Эдийн засаг
    П.Сайнзориг: “ЭТТ” ХК руу 48 тэрбум төгрөгийг шилжүүлсэн
  • Нийгэм
    Ирэх 2023 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэнэ
  • Соёл урлаг
    В.Баттулга, Б.Дуулим нар цөөхөн хүн ирлээ гэж үзэгчдээ үл хүндэтгэн тоглолтоо цуцалжээ
  • Улс төр
    Сү.Батболд: Би төрөөс төрсөн тэрбумтан биш, 1991 оноос хойш бизнес хийж байна
  • Бизнес
    300,000₮-өөр цоо шинэ автомашин авах боломжтой юу?