Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний баланс алдагдаж байна. Тиймээс эрэлтийг удирдах замаар нийлүүлэлтийн хүртээмжийг нэмэгдүүлэх гарц, шийдлийг хамтдаа хэлэлцэхээр Эрчим хүчний яамнаас санаачлан өнөөдрийн зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
Бүх асуудлыг дан ганц үнэ, тариф нэмэх замаар шийдэж чадахгүй. Харин бүх шатанд хэмнэлт хийх нь асуудлыг шийдвэрлэхэд бодитой хувь нэмэр болно.
Манай салбар ирэх 2024 оныг хэмнэлтээр л давж гарна. Хэрэглэгчид хэрэглээгээ өөрөө тохируулга хийдэг, төлбөрийн ухаалаг, шударга зөв тогтолцоотой уялдуулах, шинээр хэрэглэгч холбох асуудлыг ачаалалтай уялдуулах зэргийг чухалчлан үзүүлэх шаардлагатай байна.
Өнөөдөр оновчтой, зөв зохион байгуулалт хийхгүй бол манай салбар хүндэрсэн нь үнэн. Нуугаад байх зүйлгүй" гэв.