Улс төр
Г. Болормаа
Сэтгүүлч
Монгол Улсын Ерөнхийлөгч Япон, Монголын Эдийн засгийн хорооны гишүүдийг хүлээн авч уулзав
2022-11-29 15:19

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Япон Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Япон, Монголын Эдийн засгийн хорооны тэргүүн Цүбай Хироюки тэргүүтэй гишүүдийг хүлээн авч уулзлаа.
Тус хороо харилцаа, хамтын ажиллагаа, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг Монгол Улсын Ерөнхийлөгч тэмдэглэв.

Энэ удаагийн айлчлалын үеэр хоёр орны төр, хувийн хэвшлийн ээлжит зөвлөлдөх уулзалт зохион байгуулах гэж буйг дурдаж, эдийн засгаа төрөлжүүлэн, олон тулгуурт эдийн засгийн бүтэцтэй болгох, экспортын чадавхыг дээшлүүлэхийн чухлыг тэмдэглэв.

Цаашид эдийн засгийн тэргүүлэх салбаруудад Япон Улсын хөрөнгө оруулалт, техник технологи, ноу-хауг нэвтрүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Япон Улсын томоохон 11 аж ахуйн нэгж нэгдсэн Япон, Монголын Эдийн засгийн хороо нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм.

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл (0)
2 хасах 8 =
Их уншсан
  • Нийгэм
    Шинэ загварын иргэний үнэмлэх дээр регистрийн дугаар болон гэрийн хаяг бичигдэхгүй болж байна
  • Нийгэм
    "Хасах дүнгээр иргэн Г.Ган-Очирын дансны зарлагыг хязгаарласан"
  • Нийгэм
    Б.Удвал: Лэнд ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа хугацаанаасаа өмнө 100%-ийн биелэлттэй хаагдсан нь хөрөнгө оруулагчид ЛэндМН-д итгэдгийг харууллаа
  • Спорт
    ДАШТ-ий алтан шаахайн эзэн Францын залуу од Мбаппе гэж хэн бэ
  • Эдийн засаг
    “МОНГОЛ УЛСАД УХААЛАГ ХИЛИЙН БООМТЫГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ” ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 
  • Эдийн засаг
    П.Сайнзориг: “ЭТТ” ХК руу 48 тэрбум төгрөгийг шилжүүлсэн
  • Нийгэм
    Ирэх 2023 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэнэ
  • Соёл урлаг
    В.Баттулга, Б.Дуулим нар цөөхөн хүн ирлээ гэж үзэгчдээ үл хүндэтгэн тоглолтоо цуцалжээ
  • Улс төр
    Сү.Батболд: Би төрөөс төрсөн тэрбумтан биш, 1991 оноос хойш бизнес хийж байна
  • Бизнес
    300,000₮-өөр цоо шинэ автомашин авах боломжтой юу?