Нийгэм
Г. Болормаа
Сэтгүүлч
БШУЯ: Сурагчдын амралтыг наашлуулах боломжгүй
2022-11-29 16:48

Цаг агаар огцом хүйтрэхтэй холбоотойгоор нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар захирамж гаргаж, энэ сарын 28-ны өдөр ЕБС, цэцэрлэгийн сургалтыг цахимаар явуулсан билээ. Өөрөөр хэлбэл, сургууль цэцэрлэгийн багачууд өнөөдрөөс хичээлдээ хэвийн явж эхэлж буй. Тэгсэн ч хүйтний эрч, түгжрэл буураагүй буюу нөхцөл байдал өөрчлөгдөөгүй хэвээр.

Энэ асуудлуудыг дагаад сурагчдын амрах хугацааг наашлуулж арванхоёрдугаар сарын 01 болгох тухай асуудал ч нийгмийн сүлжээнд хөндөгдөж эхлэв. Хэрэв энэ асуудал дэмжигдвэл сурагчдын амралт 14 хоногийн өмнө эхлэхээр байсан юм.

Энэ асуудлаар БШУЯ-аас тодруулахад: "Энэ асуудал хөндөгдөөгүй байна. Цаашид ч үгүй байх. Тодруулбал, сурагчдын амрах хугацааг наашлуулах боломжгүй. Сурагчид заасан хугацаанд буюу арванхоёрдугаар сарын 17-ноос төлөвлөсөн ёсоор амарч эхэлнэ" гэлээ. 

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл (0)
0 хасах 1 =
Их уншсан
  • Нийгэм
    Шинэ загварын иргэний үнэмлэх дээр регистрийн дугаар болон гэрийн хаяг бичигдэхгүй болж байна
  • Нийгэм
    "Хасах дүнгээр иргэн Г.Ган-Очирын дансны зарлагыг хязгаарласан"
  • Нийгэм
    Б.Удвал: Лэнд ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа хугацаанаасаа өмнө 100%-ийн биелэлттэй хаагдсан нь хөрөнгө оруулагчид ЛэндМН-д итгэдгийг харууллаа
  • Спорт
    ДАШТ-ий алтан шаахайн эзэн Францын залуу од Мбаппе гэж хэн бэ
  • Эдийн засаг
    “МОНГОЛ УЛСАД УХААЛАГ ХИЛИЙН БООМТЫГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ” ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 
  • Эдийн засаг
    П.Сайнзориг: “ЭТТ” ХК руу 48 тэрбум төгрөгийг шилжүүлсэн
  • Нийгэм
    Ирэх 2023 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэнэ
  • Соёл урлаг
    В.Баттулга, Б.Дуулим нар цөөхөн хүн ирлээ гэж үзэгчдээ үл хүндэтгэн тоглолтоо цуцалжээ
  • Улс төр
    Сү.Батболд: Би төрөөс төрсөн тэрбумтан биш, 1991 оноос хойш бизнес хийж байна
  • Бизнес
    300,000₮-өөр цоо шинэ автомашин авах боломжтой юу?