Соёл урлаг
Г. Болормаа
Сэтгүүлч
Нөхөрлөлөөр дамжуулан нийгэмд гэрэл нэмэх бүтээл олны хүртээл болов
2022-12-02 10:32

лаанбаатар олон улсын кино наадмын “Шилдэг зохиол”-ын шагналт “The Coach” буюу “Дасгалжуулагч” УСК энэ сарын 25-ны өдөр нээлтээ хийв.

Тус кино нь нийгмээс өөрийгөө тусгаарласан тэргэнцэртэй Оргил нөхөрлөлийн ачаар хэрхэн нийгэмшиж, цаашид амьдрах итгэл найдвар олж авч буй тухай түүх юм. Оргил санаандгүй байдлаар өөрийн цорын ганц чаддаг зүйл болох сагсан бөмбөгөөр дамжуулан үеийнхээ хүүхдүүдийг дасгалжуулах боломжтой болдог.

Тэрээр анх хүүхдүүдийг дасгалжуулан сайжруулж буй мэт боловч аажимдаа өөрөө нийгэм рүү гарч ирж буй тухай гэгээн түүхийг “Дасгалжуулагч” киноноос харах боломжтой.

Киноны найруулагчаар Э.Ган-Очир ажилласан бол түүний өмнөх бүтээл болох “Дурсаж яваарай” УСК нь олон улсын таван кино фестивальд оролцож, “Шилдэг зохиол” нээлтийн үзвэрээр ч шалгарч байв.

Тус кинонд МУГЖ С.Лхагвасүрэн, СТА жүжигчин Р.Анхням мөн залуу жүжигчид гол дүрүүдэд тогложээ. Нийгэмд эерэг нөлөөллийг түгээж буй уг бүтээл нь СТА, жүжигчин Р.Анхнямын таван жилийн дараах дэлгэцийн бүтээл болж буйгаараа онцлог болжээ.

Мөн Монголын сагсан бөмбөгийн лидерүүд болох Т.Санчир, Б.Билгүүн нар оролцон тоглосноороо сагсан бөмбөгөөр дамжуулан хүүхдүүдэд хүмүүжил төлөвшил олгох бүтээл болжээ.

Зохиолын санааг бодит түүхээс сэдэвлэсэн. Одоогоос арав гаруй жилийн өмнө Баянхошуунд байрлах “Баясгалантай” хүүхэд хөгжлийн төвийн ойролцоох сагсны талбай дээр тэргэнцэртэй найзтайгаа хамт сагсан бөмбөг тоглодог байсан хүүхдүүдийг кино багийнхан хайж байгаа юм.

“Тэдэнтэй уулзаж өөрсдийнх нь тухай киног үзүүлж, амьдарч байсан тэр гудамжиндаа ямар их гэрэл гэгээ түгээж байсан нөхөрлөлийн түүх нь өдгөө кино бүтээл болж олон хүнд гэрэл түгээж байгааг харуулж киноныхоо нээлтэд урихыг хүсэж байна” гэжээ. 

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл (0)
2 хасах 9 =
Их уншсан
  • Нийгэм
    Шинэ загварын иргэний үнэмлэх дээр регистрийн дугаар болон гэрийн хаяг бичигдэхгүй болж байна
  • Нийгэм
    "Хасах дүнгээр иргэн Г.Ган-Очирын дансны зарлагыг хязгаарласан"
  • Спорт
    ДАШТ-ий алтан шаахайн эзэн Францын залуу од Мбаппе гэж хэн бэ
  • Соёл урлаг
    В.Баттулга, Б.Дуулим нар цөөхөн хүн ирлээ гэж үзэгчдээ үл хүндэтгэн тоглолтоо цуцалжээ
  • Нийгэм
    Ирэх 2023 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэнэ
  • Нийгэм
    "Цагдаагийн үнэмлэх үзүүлж, хяналтын камер шүүсэн иргэдийг шалгаж байна"
  • Нийгэм
    Зам дээр зогссон эзэнгүй автомашины хойноос мөргөж, амь эрсэджээ
  • Улс төр
    Сү.Батболд: Би төрөөс төрсөн тэрбумтан биш, 1991 оноос хойш бизнес хийж байна
  • Нийгэм
    Б.Удвал: Лэнд ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа хугацаанаасаа өмнө 100%-ийн биелэлттэй хаагдсан нь хөрөнгө оруулагчид ЛэндМН-д итгэдгийг харууллаа
  • Улс төр
    Н.Учрал сайдын өргөн барьсан хуулийг баталлаа