Дэлхийн хамгийн өртөг өндөртэй 10 хот
2022-12-02 13:42

Их Британийн "The Economist" сэтгүүл 2022 оны дэлхийн хамгийн өндөр өртөгтэй арван хотын жагсаалтыг гаргажээ.

Энэ жагсаалтыг Нью-Йорк хот анх удаагаа тэргүүлж, Сингапур хоёрдугаарт бичигдлээ. Харин өнгөрсөн онд жагсаалтыг тэргүүлж байсан Израилын Тель-Авив хот энэ онд гуравдугаарт бичигджээ.

ОХУ-ын Москва, Санкт-Петербург хотууд амьжиргааны өртөг хамгийн ихээр нэмэгдсэн хотуудын тоонд орж өмнөх оны жагсаалтаас 88, 70 байраар урагшилжээ. Украины эсрэг дайнаас болж олон улсын зүгээс амсаж буй олон тооны хориг арга хэмжээ Оросын томоохон хотуудын амьжиргааны өртгийг огцом нэмэгдүүлэхэд нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үзэж буй.

Дэлхийн томоохон 172 хотод хийсэн судалгаагаар үнийн өсөлт 8,1 хувиар нэмэгджээ. Энэ нь сүүлийн 20 жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт аж. Үүнд Украины дайн болон Хятадын хэрэгжүүлж буй “Тэг ковид” бодлого хамгийн ихээр нөлөөлжээ.

2022 оны дэлхийн хамгийн өндөр өртөгтэй арван хот:

1. Нью-Йорк

2. Сингапур

3. Тель-Авив

4. Хонконг

5. Лос-Анжелес

6. Цюрих

7. Женев

8. Сан Франциско

9. Парис

10. Сидней

Харин хамгийн хямд, өртөг багатай хотуудын жагсаалтыг Сирийн Дамаск хот тэргүүлж, Ливийн Триполи хот удаалсан байна.

2022 оны дэлхийн хамгийн өртөг багатай арван хот:

1. Дамаск

2. Триполи

3. Тегеран

4. Тунис

5. Ташкент

6. Карачи

7. Алматы

8. Ахмедабад

9. Ченнай

10. Алжир

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл (0)
6 нэмэх 5 =
Их уншсан
  • Нийгэм
    Шинэ загварын иргэний үнэмлэх дээр регистрийн дугаар болон гэрийн хаяг бичигдэхгүй болж байна
  • Нийгэм
    "Хасах дүнгээр иргэн Г.Ган-Очирын дансны зарлагыг хязгаарласан"
  • Спорт
    ДАШТ-ий алтан шаахайн эзэн Францын залуу од Мбаппе гэж хэн бэ
  • Соёл урлаг
    В.Баттулга, Б.Дуулим нар цөөхөн хүн ирлээ гэж үзэгчдээ үл хүндэтгэн тоглолтоо цуцалжээ
  • Нийгэм
    Ирэх 2023 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэнэ
  • Нийгэм
    "Цагдаагийн үнэмлэх үзүүлж, хяналтын камер шүүсэн иргэдийг шалгаж байна"
  • Нийгэм
    Зам дээр зогссон эзэнгүй автомашины хойноос мөргөж, амь эрсэджээ
  • Улс төр
    Сү.Батболд: Би төрөөс төрсөн тэрбумтан биш, 1991 оноос хойш бизнес хийж байна
  • Нийгэм
    Б.Удвал: Лэнд ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа хугацаанаасаа өмнө 100%-ийн биелэлттэй хаагдсан нь хөрөнгө оруулагчид ЛэндМН-д итгэдгийг харууллаа
  • Улс төр
    Н.Учрал сайдын өргөн барьсан хуулийг баталлаа