Спорт
Г. Болормаа
Сэтгүүлч
Месси ДАШТ-ний шинэ дээд амжилтын эзэн боллоо
2022-12-05 15:39

Аргентин довтлогч Лионель Месси ДАШТ-ний 1/8 шигшээ тоглолтын шилдэг тоглогчоор нэрлэгдэв.

Арванхоёрдугаар сарын 3-нд Аль-Райана хотын “Ахмед бин Али” цэнгэлдэхэд болсон тоглолтод аргентинчууд 2:1 харьцаатай Австралийг хожсон юм. Энэ үеэр Месси 1000 дахь тоглолтдоо оролцож, гоол орууллаа. Месси энэ тоглолтын үеэр хаалганд зургаан цохилт хийсний хоёр нь хаалганд туссан бол нийт 58 дамжуулалт хийсний 52 нь оновчтой болсон. Мөн хуурах хоёр оролдлого хийсний нэг нь амжилттай болж, нэг удаа эсрэг талын хүнээс бөмбөгийг авч чаджээ.

Ийнхүү, Месси дэлхийн аваргын тоглолтуудын карьертаа найман тоглолтын шилдэг нь болж буй. Түүнээс өөр хэн ч ийм амжилт үзүүлээгүй байна.

Дөрөвний нэг шигшээд АНУ-г 3:1 харьцаатайгаар буулган авсан Нидерландын багтай аргентинчууд тоглоно.

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл (0)
9 хасах 2 =
Их уншсан
  • Нийгэм
    Шинэ загварын иргэний үнэмлэх дээр регистрийн дугаар болон гэрийн хаяг бичигдэхгүй болж байна
  • Нийгэм
    "Хасах дүнгээр иргэн Г.Ган-Очирын дансны зарлагыг хязгаарласан"
  • Спорт
    ДАШТ-ий алтан шаахайн эзэн Францын залуу од Мбаппе гэж хэн бэ
  • Соёл урлаг
    В.Баттулга, Б.Дуулим нар цөөхөн хүн ирлээ гэж үзэгчдээ үл хүндэтгэн тоглолтоо цуцалжээ
  • Нийгэм
    Ирэх 2023 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэнэ
  • Нийгэм
    "Цагдаагийн үнэмлэх үзүүлж, хяналтын камер шүүсэн иргэдийг шалгаж байна"
  • Нийгэм
    Зам дээр зогссон эзэнгүй автомашины хойноос мөргөж, амь эрсэджээ
  • Улс төр
    Сү.Батболд: Би төрөөс төрсөн тэрбумтан биш, 1991 оноос хойш бизнес хийж байна
  • Нийгэм
    Б.Удвал: Лэнд ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа хугацаанаасаа өмнө 100%-ийн биелэлттэй хаагдсан нь хөрөнгө оруулагчид ЛэндМН-д итгэдгийг харууллаа
  • Улс төр
    Н.Учрал сайдын өргөн барьсан хуулийг баталлаа