Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж байна.
Тэрбээр “Нүүрстэй холбоотой асуудлыг санаатай, санаандгүйгээр хэвлэлээр янз бүрээр мэдээлэх асуудал гарч байна. Жагсагчдаас ирсэн шаардлагуудын дийлэнх нь нүүрстэй холбоотой асуудал байсан. Бид олон асуудлыг шийдэж чадсан шигээ Тавантолгойтой холбоотой асуудлыг шийдвэрлэх болно. Хуулийн байгууллагын удирдлагуудтай уулзсан. Гэхдээ нарийн мэдээллийг Засгийн газрын тэргүүн ярих нь зохисгүй. Гэхдээ нэлээн том шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Эрх зүйт төрийн дагуу шийдэгдээд явна.
Өчигдөр болсон жагсаалыг нүүрсний хулгайчид өөр тийш чиглүүлэх гэж оролдсон мэдээллийг бид авсан.“Эрдэнэ Тавантолгой” ХК-ийн хуучин удирдлагууд түүний удирдлагад байсан хүмүүс жагсаалыг улстөржүүлэх гэж оролдсон. Тэр хүмүүст хандаж хэлэхэд би тэмцлээсээ алхам ч ухрахгүй. Та бүхэн нүүрсний мөнгөөр далд эдийн засаг үүсгэсэн байж болно. Гэхдээ Монгол Улсын Засгийн газар ажиллах чадамжтайг анхааруулъя” хэмээлээ.