Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд эхэллээ. Сонсголыг даргалагч УИХ-ын гишүүн С.Чинзориг нээлттэй сонсголыг эхлүүлэхээр дэгийг танилцуулах гэсэн боловч хоёр тусдаа танхимд зохион байгуулахыг зарим оролцогч эсэргүүцсэн учир зохион байгуулалтын асуудлаас үүдэн нээлттэй сонсгол 10 минут түр завсарлаад байна.