Спорт
Г. Болормаа
Сэтгүүлч
Их аварга М.Даваажаргалын зодог тайлах ёслолын VIP тасалбарын үнэ 5 сая иен
2022-12-26 17:24

Мэргэжлийн сумо бөхийн олон дээд амжилтын эзэн, 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын зодог тайлах ёслол ирэх оны нэгдүгээр сарын 28-нд Токио хотын сумогийн “Рёгокү-Кокүгикан” ордонд болно.

Энэхүү ёслолын дээд зэрэглэлийн тасалбар худалдаанд гарсан бөгөөд 5 сая иенийн үнэтэй 6 ширхэг “Diamond VIP NFT” тасалбар нь бусад зочдоос давуу эрхтэй аж. Тэд Их аварга М.Даваажаргалын үсэнд хайч хүрэх эрхээс гадна “Миягино” дэвжээг өвлөн авах ёслолд оролцох, Их аваргатай хамт зоог барих эрхтэй. Мөн 69 дэх Ёкозүнаг бэлгэдсэн Хакүхогийн гарын 69 бэлэг тэднийг хүлээж байгаа аж.

Хакүхо М.Даваажаргал 2007 онд мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга буюу Ёкозүна цол хүртэж, 14 жилийн турш дээд зиндаанд 45 удаа түрүүлэн 1187 даваа авсан юм. Тэрбээр 2021 оны Нагоя башёд нэг ч уналгүй 15 даваатай түрүүлж, 45 дахь түрүүгээ хүртэн өөрийн тогтоосон дээд амжилтыг шинэчилсэн билээ.

Мэргэжлийн сумо бөхийн домогт аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Дархан аварга, олимпын мөнгөн медальт Жигжидийн Мөнхбатын хүү Даваажаргал тамирчны замналаа өндөрлүүлээд мэргэжлийн сумо бөхийн дэвжээний эзэн, ояката болж ирээдүйн шилдэг сумочдыг бэлдэх ажилдаа ороод байгаа

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл (0)
9 үржих 9 =
Их уншсан
  • Нийгэм
    Шинэ загварын иргэний үнэмлэх дээр регистрийн дугаар болон гэрийн хаяг бичигдэхгүй болж байна
  • Нийгэм
    "Хасах дүнгээр иргэн Г.Ган-Очирын дансны зарлагыг хязгаарласан"
  • Спорт
    ДАШТ-ий алтан шаахайн эзэн Францын залуу од Мбаппе гэж хэн бэ
  • Соёл урлаг
    В.Баттулга, Б.Дуулим нар цөөхөн хүн ирлээ гэж үзэгчдээ үл хүндэтгэн тоглолтоо цуцалжээ
  • Нийгэм
    Ирэх 2023 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэнэ
  • Нийгэм
    "Цагдаагийн үнэмлэх үзүүлж, хяналтын камер шүүсэн иргэдийг шалгаж байна"
  • Нийгэм
    Зам дээр зогссон эзэнгүй автомашины хойноос мөргөж, амь эрсэджээ
  • Улс төр
    Сү.Батболд: Би төрөөс төрсөн тэрбумтан биш, 1991 оноос хойш бизнес хийж байна
  • Нийгэм
    Б.Удвал: Лэнд ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа хугацаанаасаа өмнө 100%-ийн биелэлттэй хаагдсан нь хөрөнгө оруулагчид ЛэндМН-д итгэдгийг харууллаа
  • Улс төр
    Н.Учрал сайдын өргөн барьсан хуулийг баталлаа