Дэлхийд
Г. Болормаа
Сэтгүүлч
БНХАУ жуулчдад тавих хорио цээрийн дэглэмээ цуцална
2022-12-27 10:11

БНХАУ 2023 оны нэгдүгээр сарын 8-наас эхлэн тус улсад ирж буй аялагч, жуулчдад тавих хорио цээр тусгаарлалтын дэглэмээ цуцална гэж мэдэгдлээ. Энэхүү арга хэмжээ нь “Тэг ковид” бодлогыг сулруулах хүрээнд авч хэрэгжүүлж буй сүүлийн арга хэмжээ болж байна. 2020 оны гуравдугаар сараас хойш Хятадад ирсэн бүх зорчигчид хорио цээрийн дэглэмд хамрагдах шаардлагатай болсон. Гэхдээ энэ хугацаа аажмаар буурч, гурван долоо хоног байсан бол одоо ердөө тав хоног болоод байгаа. Шинэ журмаар цар тахлыг А ангиллын халдварт өвчнөөс В ангиллаар бууруулж, хорио цээрийн дэглэмийг цуцалж байгаа аж.

Нэгдүгээр сарын 8-наас эхлэн Хятад улсад зорчих иргэдээс зөвхөн 48 цагийн PCR шинжилгээ шаардах бөгөөд хилээр нэвтэрсний дараах нэгдсэн шинжилгээ, төвлөрсөн тусгаарлалтын арга хэмжээ цуцлагдаж байна.

Хэдийгээр халдварын тархалт их байгаа ч эрүүл мэндийн салбар үүнийг даван туулахын тулд тэмцэж байна хэмээн албан ёсны мэдэгдэлд дурджээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин хүний амь насыг аврахын тулд боломжтой бүхнийг хийхийг уриалсан бол төрийн хэвлэлүүд илүү зорилтот хариу арга хэмжээ авахыг шаардсан шинэ нөхцөл байдалтай тулгарсан тухай онцолсон юм. Хятад улс цар тахлын талаарх статистик мэдээ нийтлэхээ больсон ч халдвар хийгээд нас баралтын тохиолдол өндөр хэвээр гэж үзэж буй.

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл (0)
3 үржих 9 =
Их уншсан
  • Нийгэм
    Шинэ загварын иргэний үнэмлэх дээр регистрийн дугаар болон гэрийн хаяг бичигдэхгүй болж байна
  • Нийгэм
    "Хасах дүнгээр иргэн Г.Ган-Очирын дансны зарлагыг хязгаарласан"
  • Спорт
    ДАШТ-ий алтан шаахайн эзэн Францын залуу од Мбаппе гэж хэн бэ
  • Соёл урлаг
    В.Баттулга, Б.Дуулим нар цөөхөн хүн ирлээ гэж үзэгчдээ үл хүндэтгэн тоглолтоо цуцалжээ
  • Нийгэм
    Ирэх 2023 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэнэ
  • Нийгэм
    "Цагдаагийн үнэмлэх үзүүлж, хяналтын камер шүүсэн иргэдийг шалгаж байна"
  • Нийгэм
    Зам дээр зогссон эзэнгүй автомашины хойноос мөргөж, амь эрсэджээ
  • Улс төр
    Сү.Батболд: Би төрөөс төрсөн тэрбумтан биш, 1991 оноос хойш бизнес хийж байна
  • Нийгэм
    Б.Удвал: Лэнд ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа хугацаанаасаа өмнө 100%-ийн биелэлттэй хаагдсан нь хөрөнгө оруулагчид ЛэндМН-д итгэдгийг харууллаа
  • Улс төр
    Н.Учрал сайдын өргөн барьсан хуулийг баталлаа