Спорт
Г. Болормаа
Сэтгүүлч
Криштиан Роналдо 2025 он хүртэл Саудын Арабын клубт тоглоно
2022-12-31 10:53

Криштиан Роналдо Саудын Арабын “Аль Насср” багт 2025 он хүртэл тоглох гэрээ байгууллаа. Португалийн ахлагч Манчестер Юнайтед клубыг шүүмжилсэн дуулиант ярилцлагынхаа дараа чөлөөт агент болоод байсан юм.

Арабын клубтэй гэрээ байгуулснаар Роналдо хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн өндөр буюу жилд 177 сая фунт стерлингийн цалин авах болно. Өдгөө 37 настай тэрээр “Өөр улс оронд хөлбөмбөгийн шинэ лигтэй танилцахыг хүсэж байна” хэмээжээ.

Харин Саудын Арабын Про лигийн есөн удаагийн аварга Аль Насср клубын зүгээс уг гэрээг “түүхэн үйл явдал” хэмээн тодотгож улс үндэстэн, ирээдүй хойч үед урам зориг өгөх ач холбогдолтойг онцолжээ.

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл (0)
0 нэмэх 7 =
Их уншсан
  • Нийгэм
    Шинэ загварын иргэний үнэмлэх дээр регистрийн дугаар болон гэрийн хаяг бичигдэхгүй болж байна
  • Нийгэм
    "Хасах дүнгээр иргэн Г.Ган-Очирын дансны зарлагыг хязгаарласан"
  • Спорт
    ДАШТ-ий алтан шаахайн эзэн Францын залуу од Мбаппе гэж хэн бэ
  • Соёл урлаг
    В.Баттулга, Б.Дуулим нар цөөхөн хүн ирлээ гэж үзэгчдээ үл хүндэтгэн тоглолтоо цуцалжээ
  • Нийгэм
    Ирэх 2023 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэнэ
  • Нийгэм
    "Цагдаагийн үнэмлэх үзүүлж, хяналтын камер шүүсэн иргэдийг шалгаж байна"
  • Нийгэм
    Зам дээр зогссон эзэнгүй автомашины хойноос мөргөж, амь эрсэджээ
  • Улс төр
    Сү.Батболд: Би төрөөс төрсөн тэрбумтан биш, 1991 оноос хойш бизнес хийж байна
  • Нийгэм
    Б.Удвал: Лэнд ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа хугацаанаасаа өмнө 100%-ийн биелэлттэй хаагдсан нь хөрөнгө оруулагчид ЛэндМН-д итгэдгийг харууллаа
  • Улс төр
    Н.Учрал сайдын өргөн барьсан хуулийг баталлаа