Боловсрол
Г. Болормаа
Сэтгүүлч
БШУЯ: Блокчэйн технологийг нэвтрүүлснээр хуурамч дипломыг халлаа
2023-01-04 09:56

Өнгөрсөн оны зургаадугаар сард Боловсролын ерөнхий газар, Боловсролын мэдээллийн технологийн төв, Корэкс ХХК хамтран их, дээд сургуулиудын дипломыг блокчэйнээр дамжуулан бүртгэх үйлчилгээний хөгжүүлэлтийг эхлүүлсэн.

Санамж бичгийн хүрээнд Блокчэйн үйлчилгээний хөгжүүлэлт дуусаж, нэвтрүүлэхэд бэлэн боллоо.

Туршилтыг Монгол Улсын Их сургуулийг түшиглэн зохион байгуулсан бөгөөд тус сургууулийн 2022 оны төгсөлтийн 2300 орчим оюутны боловсролын баримт бичгийг блокчэйнээр бүртгээд байна.

Санхүү, эдийн засгийн их сургууль гэрээ байгуулсан бол 13 сургууль уулзалт хийж хүсэлтээ ирүүлээд байна. Энэ өвөл их дээд сургууль төгсөх 10 сургуулийн 5400 оюутны дипломыг блокчэйнээр бүртгэх бэлтгэл ажлыг хангаад байна хэмээн БШУЯ-наас мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл (0)
2 хасах 9 =
Их уншсан
  • Нийгэм
    Шинэ загварын иргэний үнэмлэх дээр регистрийн дугаар болон гэрийн хаяг бичигдэхгүй болж байна
  • Нийгэм
    "Хасах дүнгээр иргэн Г.Ган-Очирын дансны зарлагыг хязгаарласан"
  • Спорт
    ДАШТ-ий алтан шаахайн эзэн Францын залуу од Мбаппе гэж хэн бэ
  • Соёл урлаг
    В.Баттулга, Б.Дуулим нар цөөхөн хүн ирлээ гэж үзэгчдээ үл хүндэтгэн тоглолтоо цуцалжээ
  • Нийгэм
    Ирэх 2023 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэнэ
  • Нийгэм
    "Цагдаагийн үнэмлэх үзүүлж, хяналтын камер шүүсэн иргэдийг шалгаж байна"
  • Нийгэм
    Зам дээр зогссон эзэнгүй автомашины хойноос мөргөж, амь эрсэджээ
  • Улс төр
    Сү.Батболд: Би төрөөс төрсөн тэрбумтан биш, 1991 оноос хойш бизнес хийж байна
  • Нийгэм
    Б.Удвал: Лэнд ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа хугацаанаасаа өмнө 100%-ийн биелэлттэй хаагдсан нь хөрөнгө оруулагчид ЛэндМН-д итгэдгийг харууллаа
  • Улс төр
    Н.Учрал сайдын өргөн барьсан хуулийг баталлаа