Нийгэм
Г. Болормаа
Сэтгүүлч
БШУЯ: Сурагчдын амралтыг сунгахгүй
2023-01-26 12:01

Сурагчдын амралт дуусах дөхмөгц зарим эцэг, эхийн зүгээс ханиад томуу, өвчлөл их, цаг агаар хүйтэн байгаа учир амралтын хоногийг сунгах хүсэлтэй байгаа тухай нийгмийн сүлжээнд илэрхийлэх болсон. Энэ талаар БШУЯ-наас тодруулахад сурагчдын амралтыг сунгахгүй гэлээ. Харин зудын эрсдэлтэй байгаа аймаг, сумдын сургууль руу тухайн хүүхэд хичээлдээ ирэх боломжгүй бол зохицуулалт хийж, уян хатан ажиллах үүрэг өгсөн байна. Боловсролын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч Т.Ням-Очир "Хоёрдугаар сарын эхэнд цаг агаарын нөхцөл ямар байх талаар судалж үзсэн. Судалгаагаар хур тунадас болон хүйтэн нь олон жилийн дундаж үзүүлэлттэй байсан. Түүнчлэн томуу, томуу төст өвчний дэгдэлт ямар байгаа талаар сүүлийн 10 жилийн байдлаар мэргэжлийн байгууллагуудын гаргасан судалгаа тооцооллыг авч үзсэн. Ер нь бол сүүлийн нэг хоёр долоо хоногт харьцуулахад амьсгалын замын халдварт өвчнөөр өвчилж байгаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдийн тоо 0.1-0.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Тэгэхээр ханиад томууны өвчлөл, цаг агаар харьцангуй таатай байгаа тул сурагчдын хичээлийг хуваарийн дагуу оруулах болно" гэв. 

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл (0)
7 нэмэх 0 =
Их уншсан
  • Нийгэм
    Шинэ загварын иргэний үнэмлэх дээр регистрийн дугаар болон гэрийн хаяг бичигдэхгүй болж байна
  • Нийгэм
    "Хасах дүнгээр иргэн Г.Ган-Очирын дансны зарлагыг хязгаарласан"
  • Спорт
    ДАШТ-ий алтан шаахайн эзэн Францын залуу од Мбаппе гэж хэн бэ
  • Соёл урлаг
    В.Баттулга, Б.Дуулим нар цөөхөн хүн ирлээ гэж үзэгчдээ үл хүндэтгэн тоглолтоо цуцалжээ
  • Нийгэм
    Ирэх 2023 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэнэ
  • Нийгэм
    "Цагдаагийн үнэмлэх үзүүлж, хяналтын камер шүүсэн иргэдийг шалгаж байна"
  • Нийгэм
    Зам дээр зогссон эзэнгүй автомашины хойноос мөргөж, амь эрсэджээ
  • Улс төр
    Сү.Батболд: Би төрөөс төрсөн тэрбумтан биш, 1991 оноос хойш бизнес хийж байна
  • Нийгэм
    Б.Удвал: Лэнд ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа хугацаанаасаа өмнө 100%-ийн биелэлттэй хаагдсан нь хөрөнгө оруулагчид ЛэндМН-д итгэдгийг харууллаа
  • Улс төр
    Н.Учрал сайдын өргөн барьсан хуулийг баталлаа