Нийгэм
Г. Болормаа
Сэтгүүлч
Хүхэрлэг хий Баянхошуу орчим АЧС-аас 8.1 дахин их байна
2023-01-30 11:17

Улаанбаатар хотын агаарын чанарын өнгөрсөн 7 хоногийн /2023 оны нэгдүгээр сарын 23-29-ний өдөр/ мэдээг танилцуулж байна.

Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ы агууламжийг тодорхойлжээ.

Өнгөрсөн 7 хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр Улаанбаатар хотын агаарын чанар 100-н айл, Толгойт, Нисэх, 13-р хороолол, Баруун 4-н зам, Амгалан, Цахилгаан станц, Мишээл экспо, Зайсан, Ургах наран хороолол орчим “Бага бохирдолтой”, 1-р хороолол, Зурагт, 5-н буудал, Шархад, Налайх орчим “Бохирдолтой”, Хайлааст, Баянхошуу орчим “Их бохирдолтой” түвшинд хүрсэн байна.

Хүхэрлэг хий Баянхошуу орчим АЧС-аас 8.1 дахин их, азотын давхар исэл 1-р хороолол орчим АЧС-аас 3.6 дахин их, РМ10 тоосонцор Баянхошуу орчим АЧС-аас 4.6 дахин их, PM2.5 тоосонцор, Хайлааст орчим АЧС-аас 6.1 дахин их, Нүүрстөрөгчийн дутуу исэл (CO), Толгойт орчим АЧС-аас 1.4 дахин их, озон (О3) АЧС-аас давсан тохиолдол байхгүй байна.

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл (0)
4 хасах 1 =
Их уншсан
  • Нийгэм
    Шинэ загварын иргэний үнэмлэх дээр регистрийн дугаар болон гэрийн хаяг бичигдэхгүй болж байна
  • Нийгэм
    "Хасах дүнгээр иргэн Г.Ган-Очирын дансны зарлагыг хязгаарласан"
  • Спорт
    ДАШТ-ий алтан шаахайн эзэн Францын залуу од Мбаппе гэж хэн бэ
  • Соёл урлаг
    В.Баттулга, Б.Дуулим нар цөөхөн хүн ирлээ гэж үзэгчдээ үл хүндэтгэн тоглолтоо цуцалжээ
  • Нийгэм
    Ирэх 2023 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэнэ
  • Нийгэм
    "Цагдаагийн үнэмлэх үзүүлж, хяналтын камер шүүсэн иргэдийг шалгаж байна"
  • Нийгэм
    Зам дээр зогссон эзэнгүй автомашины хойноос мөргөж, амь эрсэджээ
  • Улс төр
    Сү.Батболд: Би төрөөс төрсөн тэрбумтан биш, 1991 оноос хойш бизнес хийж байна
  • Нийгэм
    Б.Удвал: Лэнд ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа хугацаанаасаа өмнө 100%-ийн биелэлттэй хаагдсан нь хөрөнгө оруулагчид ЛэндМН-д итгэдгийг харууллаа
  • Улс төр
    Н.Учрал сайдын өргөн барьсан хуулийг баталлаа