Дэлхийд
Г. Болормаа
Сэтгүүлч
“Тоyota” автомашины борлуулалтаар гурав дахь жилдээ дараалан тэргүүлжээ
2023-01-31 08:23

Өнгөрсөн онд Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor” корпорац гол өрсөлдөгч Германы “Volkswagen” компанийг дахин ардаа орхиж, автомашины борлуулалтаар гурав дахь жилдээ дараалан тэргүүлсэн байна.


Тус компани жижиг оврын автомашин үйлдвэрлэгч “Daihatsu Motor” болон ачааны машин үйлдвэрлэгч “Hino Motors” компанийн үйлдвэрлэсэн машинуудыг оруулаад 2022 онд дэлхий даяар нийт 10.48 сая машин борлуулсан нь 2021 оныхоос 0.1 хувиар бага үзүүлэлт болжээ.


Коронавирусний цар тахал, эд ангийн нийлүүлэлтийн тасалдал зэргээс хамааран үйлдвэрлэлд сөрөг нөлөө учирсан хэдий ч Хойд Америк болон Ази дахь үйлдвэрлэлээ нэмэгдүүлж чадсаны хүчинд корпорацын үйлдвэрлэл дэлхийн хэмжээнд нийт дүнгээрээ 5.3 хувиар өсөж, 10.61 сая нэгж болсон гэж “Toyota” компани мэдэгдсэн байна.


“Toyota” корпорац нь ханган нийлүүлэгчидтэй нягт хамтран ажиллаж, хоёр жил дараалан дэлхий даяар үйлдвэрлэлээ өсгөж чадсан боловч шинэ автомашин худалдан авах эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй хэвээр байгаа бөгөөд борлуулалтынх нь хэмжээ цар тахлын өмнөх 2019 оны 10.74 сая нэгж үйлдвэрлэсэн дээд үзүүлэлтэд хүрээгүй хэвээр байгаа юм.

“Борлуулалтын хэмжээгээр тэргүүлэгч болох нь бидний гол зорилго биш. Бүс нутаг бүрд итгэл хүлээсэн компани байх зорилгоо бид үргэлжлүүлнэ” гэж “Toyota” корпорацын төлөөлөгч мэдэгджээ.

“Toyota” -ийн өнгөрсөн оны дотоодын үйлдвэрлэл 7.7 хувиар буурч, 2.66 сая нэгж болсон нь 1976 оноос хойших хамгийн доод үзүүлэлт болсон бөгөөд ийнхүү буурахад эд ангиудын нийлүүлэлтийн тасалдал ихээхэн нөлөөлсөн байна.

Тус компанийн дотоодын борлуулалт мөн 12.7 хувиар буурч, 1.29 сая нэгж болжээ.

Харин гадаад дахь автомашины үйлдвэрлэл нь 11.7 хувиар өсөж, 6.38 сая нэгж болсон бол хилийн чанад дахь борлуулалтынх нь хэмжээ 1.7 хувиар өсөж, 8.28 сая нэгж буюу түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн нь Ази тивийн эрэлт нэмэгдсэнтэй холбоотой байна. 

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл (0)
5 хасах 3 =
Их уншсан
  • Нийгэм
    Шинэ загварын иргэний үнэмлэх дээр регистрийн дугаар болон гэрийн хаяг бичигдэхгүй болж байна
  • Нийгэм
    "Хасах дүнгээр иргэн Г.Ган-Очирын дансны зарлагыг хязгаарласан"
  • Спорт
    ДАШТ-ий алтан шаахайн эзэн Францын залуу од Мбаппе гэж хэн бэ
  • Соёл урлаг
    В.Баттулга, Б.Дуулим нар цөөхөн хүн ирлээ гэж үзэгчдээ үл хүндэтгэн тоглолтоо цуцалжээ
  • Нийгэм
    Ирэх 2023 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэнэ
  • Нийгэм
    "Цагдаагийн үнэмлэх үзүүлж, хяналтын камер шүүсэн иргэдийг шалгаж байна"
  • Нийгэм
    Зам дээр зогссон эзэнгүй автомашины хойноос мөргөж, амь эрсэджээ
  • Улс төр
    Сү.Батболд: Би төрөөс төрсөн тэрбумтан биш, 1991 оноос хойш бизнес хийж байна
  • Нийгэм
    Б.Удвал: Лэнд ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа хугацаанаасаа өмнө 100%-ийн биелэлттэй хаагдсан нь хөрөнгө оруулагчид ЛэндМН-д итгэдгийг харууллаа
  • Улс төр
    Н.Учрал сайдын өргөн барьсан хуулийг баталлаа