Дэлхийд
Г. Болормаа
Сэтгүүлч
Франц даяар тэтгэврийн нас нэмэхийг эсэргүүцсэн ажил хаялт болж байна
2023-02-01 10:32

Тэтгэврийн нас нэмэх төлөвлөгөөг эсэргүүцсэн ажил хаялт Франц даяар өрнөж байна. Энэ нь сүүлийн нэг сарын хугацаанд олныг хамарсан хоёр дахь томоохон ажил хаялт болж буй.

Нэгдүгээр сарын 19-нд болсон өмнөх ажил хаялтад сая гаруй хүн оролцсон бол энэ удаагийн жагсаал улам хүрээгээ тэлж хоёр сая хүн оролцох төлөвтэй байгааг зохион байгуулагчид нь хэлж байна. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон тэтгэвэрт гарах насыг 62 байгааг 64 болгож нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа юм.

Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхгүй бол улсын хэмжээнд өсөн нэмэгдсээр байгаа тэтгэвэр авагчдыг цаашид тэтгэврийн сан тэтгэх боломжгүй болно гэж Макроны засаг захиргаа үзэж буй.

Өмнө нь 2010 онд Николя Саркози Ерөнхийлөгч байхдаа тэтгэвэрт гарах насыг 60 байсныг 62 болгож нэмэгдүүлсэн юм. Тухайн үед энэ шийдвэрийг эсэргүүцсэн томоохон жагсаал мөн Франц даяар өрнөж байсан.

Энэ удаагийн ажил хаялтад найман томоохон үйлдвэрчний эвлэл оролцсон бөгөөд бага сургууль, цэцэрлэгийн багш нар, нефть боловсруулах үйлдвэрийн ажилчид, дулааны болон цөмийн цахилгаан станцын ажилчдын 75 хувь нь оролцжээ. Үүнээс болж Францын цахилгаан эрчим хүчний EDF компанийн үйл ажиллагаа 4,5 хувиар буурсан байна. Түүнчлэн жагсаалд ахлах ангийнхан оролцжээ.

Ажил хаялтаас болж автобус, галт тэрэг, метро, трамбай зэрэг нийтийн тээврийн хэрэгслүүдийн үйл ажиллагаанд саад учирсан байна.

Өчигдөр Парис хотод жагсаалын үеэр эмх замбараагүй байдал үүсэж 30 гаруй хүн баривчлагджээ.

Иргэдийн дунд явуулсан санал асуулгаар нийт сонгогчдын гуравны хоёр нь тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцэж байгаа аж. Францад тэтгэврийн насыг 64 болгож нэмсэн ч Европтоо хамгийн бага тэтгэврийн настай орнуудын нэг хэвээр байх юм. Тухайлбал Итали, Германд тэтгэвэрт гарах нас 67 бол Их Британид 66, Испанид 65 нас байдаг ажээ

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл (1)
3 үржих 9 =
202.55.188.44
2023-08-25 11:49
1
Их уншсан
  • Нийгэм
    Шинэ загварын иргэний үнэмлэх дээр регистрийн дугаар болон гэрийн хаяг бичигдэхгүй болж байна
  • Нийгэм
    "Хасах дүнгээр иргэн Г.Ган-Очирын дансны зарлагыг хязгаарласан"
  • Спорт
    ДАШТ-ий алтан шаахайн эзэн Францын залуу од Мбаппе гэж хэн бэ
  • Соёл урлаг
    В.Баттулга, Б.Дуулим нар цөөхөн хүн ирлээ гэж үзэгчдээ үл хүндэтгэн тоглолтоо цуцалжээ
  • Нийгэм
    Ирэх 2023 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэнэ
  • Нийгэм
    "Цагдаагийн үнэмлэх үзүүлж, хяналтын камер шүүсэн иргэдийг шалгаж байна"
  • Нийгэм
    Зам дээр зогссон эзэнгүй автомашины хойноос мөргөж, амь эрсэджээ
  • Улс төр
    Сү.Батболд: Би төрөөс төрсөн тэрбумтан биш, 1991 оноос хойш бизнес хийж байна
  • Нийгэм
    Б.Удвал: Лэнд ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа хугацаанаасаа өмнө 100%-ийн биелэлттэй хаагдсан нь хөрөнгө оруулагчид ЛэндМН-д итгэдгийг харууллаа
  • Улс төр
    Н.Учрал сайдын өргөн барьсан хуулийг баталлаа