Илон Маскийн хуучин автомашин сансрын аялалд гараад яг таван жил өнгөрч байна
2023-02-07 09:29

Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг Илон Маск таван жилийн өмнө SpaceX компанийн пуужинд хүрэн улаан өнгийн Tesla Roadster спорт загварын хуучин автомашинаа тээлгэн сансарт хөөргөж байв.

Өчигдөр буюу Даваа гарагт энэ үйл явдлын таван жилийн ой тохиожээ. Өнгөрсөн хугацаанд тэрбумтны автомашин нарыг 3.25 удаа тойроод дэлхийгээс 327 сая километрийн алсад аялж явааг мэргэжилтнүүд өчигдрийн байдлаар тооцоолсон байна.

Нийт туулсан зам нь дөрвөн тэрбум километрийг давжээ.

2020 онд уг автомашин Ангараг гарагт хамгийн ойр зайд хүрсэн нь дэлхийгээс сар хүртэлх зайнаас 20 дахин урт байсан юм.

2018 онд Маскийн автомашин сансрын хязгааргүй аялалд гарч байв. Гэхдээ одоо ямар байдалтай байгаа, бүрэн бүтэн байгаа эсэхийг нь хэн ч мэдэхгүй.

Магадгүй солирт мөргүүлэн хуваагдаж, эсвэл цацраг идэвхт туяаны нөлөөнд хэлбэрээ алдсан ч байж магадгүй. Туулсан зам, байрлалыг нь зөвхөн хөөргөх үеийн нислэгийн траектор дээр нь үндэслэн тооцоолж байгаа юм.

Маскийн автомашины жолооны ард Starman нэртэй хиймэл хүн сууж яваа. Аялагч машин 2035 онд дахин Ангарагт ойртох хүртлээ өөр ямар нэг гараг эрхсийн ойролцоо нисэхгүй гэж тооцоолж байна.

Дараа нь 2047, 2050 онуудад дэлхийд ойрхон өнгөрөх ажээ. Харин ирэх 15 сая жилийн дотор дэлхийд буцаж унах магадлалыг нь 22 хувь гэж тооцоолсон байдаг. Сугар гараг болон нарны гадаргад унах магадлалыг 12 хувь гэж тооцоолжээ.

Илон Маск нэг удаа ярихдаа хүн төрөлхтөн нарны аймгийн бусад гарагуудад суурьших чадвартай болсон үедээ автомашиныг нь буцаан авчирч музейд тавих магадлалтай гэсэн юм.

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл (0)
5 хасах 3 =
Их уншсан
  • Нийгэм
    Шинэ загварын иргэний үнэмлэх дээр регистрийн дугаар болон гэрийн хаяг бичигдэхгүй болж байна
  • Нийгэм
    "Хасах дүнгээр иргэн Г.Ган-Очирын дансны зарлагыг хязгаарласан"
  • Спорт
    ДАШТ-ий алтан шаахайн эзэн Францын залуу од Мбаппе гэж хэн бэ
  • Соёл урлаг
    В.Баттулга, Б.Дуулим нар цөөхөн хүн ирлээ гэж үзэгчдээ үл хүндэтгэн тоглолтоо цуцалжээ
  • Нийгэм
    Ирэх 2023 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэнэ
  • Нийгэм
    "Цагдаагийн үнэмлэх үзүүлж, хяналтын камер шүүсэн иргэдийг шалгаж байна"
  • Нийгэм
    Зам дээр зогссон эзэнгүй автомашины хойноос мөргөж, амь эрсэджээ
  • Улс төр
    Сү.Батболд: Би төрөөс төрсөн тэрбумтан биш, 1991 оноос хойш бизнес хийж байна
  • Нийгэм
    Б.Удвал: Лэнд ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа хугацаанаасаа өмнө 100%-ийн биелэлттэй хаагдсан нь хөрөнгө оруулагчид ЛэндМН-д итгэдгийг харууллаа
  • Улс төр
    Н.Учрал сайдын өргөн барьсан хуулийг баталлаа