Спорт
Г. Болормаа
Сэтгүүлч
“Манчестер Сити”-гээс оноо хасах юмуу эсвэл Премьер лигээс хасч магадгүй
2023-02-08 08:10

Английн Премьер лигээс сүүлийн дөрвөн жилийн хугацаанд явуулсан мөрдөн шалгалтын дүн гарч, “Манчестер Сити” клубыг 2009/10-аас 2017/18 оны улирлын хооронд нийтдээ 100 гаруй удаа санхүүгийн зөрчил гаргасан хэмээн үзжээ. Одоо хараат бус хороо байгуулж, үнэхээр зөрчлүүд гаргасан эсэхийг хянуулах юм байна. Үүгээр зөрчлүүд батлагдвал шийтгэл ногдуулах болно.
Германы Der Spiegel сонинд “Манчестер Сити”-гийн санхүүгийн зөрчлийн тухай нийтлэл 2018 оны арванхоёрдугаар сард гарснаас хойш энэхүү мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна.
“Манчестер Сити” нь хэдэн улирлын санхүүгийн тооцоогоо тодорхой гаргаж өгөөгүй. Ялангуяа ивээн тэтгэгчийн орлогын тухай мэдээллийг өгөөгүй гэнэ. Үүн дээр мөн хэд хэдэн улиралд дасгалжуулагчийн цалингийн гэрээг санхүүгийн мэдээлэлдээ тусгаагүй. Мөн санхүүгийн шударга өрсөлдөөний журмыг зөрчсөн, санхүүгийн тогтвортой байдлаа хангаагүй зэрэг зөрчлүүд үйлдсэн гэж үзжээ.
Мөн мөрдөн шалгах ажиллагаанд огт туслаагүй, шаардлагатай бичиг баримтуудыг танилцуулаагүй гэж Премьер лиг мэдэгдсэн байна. Дээрх зөрчлүүдийн улмаас “Манчестер Сити”-гээс тодорхой тооны оноо хасах юмуу эсвэл Премьер лигээс ч хасах магадлалтай ажээ.
Үүнээс өмнө 2020 онд “Манчестер Сити”-г санхүүгийн фэйр-плейг зөрчсөн хэмээн үзэж Европын Хөлбөмбөгийн Холбооны цомын тэмцээнд оролцох эрхийг хоёр жилээр хассан удаатай. Гэвч Спортын Арбитрын шүүх дээр “Манчестер Сити” давж заалдаж, ялалт байгуулснаар тэмцээнд оролцдогоороо оролцсон билэ

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл (0)
6 нэмэх 2 =
Их уншсан
  • Нийгэм
    Шинэ загварын иргэний үнэмлэх дээр регистрийн дугаар болон гэрийн хаяг бичигдэхгүй болж байна
  • Нийгэм
    "Хасах дүнгээр иргэн Г.Ган-Очирын дансны зарлагыг хязгаарласан"
  • Спорт
    ДАШТ-ий алтан шаахайн эзэн Францын залуу од Мбаппе гэж хэн бэ
  • Соёл урлаг
    В.Баттулга, Б.Дуулим нар цөөхөн хүн ирлээ гэж үзэгчдээ үл хүндэтгэн тоглолтоо цуцалжээ
  • Нийгэм
    Ирэх 2023 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэнэ
  • Нийгэм
    "Цагдаагийн үнэмлэх үзүүлж, хяналтын камер шүүсэн иргэдийг шалгаж байна"
  • Нийгэм
    Зам дээр зогссон эзэнгүй автомашины хойноос мөргөж, амь эрсэджээ
  • Улс төр
    Сү.Батболд: Би төрөөс төрсөн тэрбумтан биш, 1991 оноос хойш бизнес хийж байна
  • Нийгэм
    Б.Удвал: Лэнд ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа хугацаанаасаа өмнө 100%-ийн биелэлттэй хаагдсан нь хөрөнгө оруулагчид ЛэндМН-д итгэдгийг харууллаа
  • Улс төр
    Н.Учрал сайдын өргөн барьсан хуулийг баталлаа